Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Даншигт түрүүлсэн бөх энэ медалийг хүртэнэ

Хүйн долоон худагт маргааш “Хүрээ цам-2016” шашин соёлын цэнгүүн хоёр дахь жилдээ зохион байгуулагдах гэж байна. Өнгөрсөн жил Өндөр гэгээн Занабазарын мэндэлсний 380 жилийн ойн хүрээнд болсон тус наадамд хүчит 256 бөх сугалаагаар барилдсанаас Архангай аймгийн Булган сумын харьяат, энэ жилийн улсын б

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Даншигт түрүүлсэн бөх энэ медалийг хүртэнэ
Даншигт түрүүлсэн бөх энэ медалийг хүртэнэ. Зураг: МҮОНРТ

Хүйн долоон худагт маргааш “Хүрээ цам-2016” шашин соёлын цэнгүүн хоёр дахь жилдээ зохион байгуулагдах гэж байна. Өнгөрсөн жил Өндөр гэгээн Занабазарын мэндэлсний 380 жилийн ойн хүрээнд болсон тус наадамд хүчит 256 бөх сугалаагаар барилдсанаас Архангай аймгийн Булган сумын харьяат, энэ жилийн улсын баяр наадамд үзүүрлэж, арслан цол хүртсэн Р.Пүрэвдагва түрүүлж, даншигийн арслан, Завхан аймгийн Их-Уул сумын харьяат, улсын гарьд Б.Гончигдамба үзүүрлэж, даншигийн заан цол хүртсэн билээ. Харин их шөвөгт Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харьяат, улсын харцага Ц.Содномдорж, Булган аймгийн Могод сумын уугуул, өсөх идэр начин Э.Энхбат нар шалгарч даншигийн өсөх идэр начин цол хүртсэн билээ.

Харин маргааш хэн түрүүлж, дээрх тэмдэг, медалийг зүүх нь оньсго мэт байна.

Хуваалцах