Дарьгангачуудын "Нандин өв" үзэсгэлэнд саатаарай
Үүнд дархчуудын урласан мөнгөн эмээл, хазаар, хэт хутга, аяганаас хээ угалзны дан болоод давхар сүлжээ, хаж, самнаа, хөдөлгөөнт луу, цэцэг, навч, эрвээхийг урлаж гаргасан гойд урыг тодхон харж болно.
Мэдээллийн алба

Дарьганга мөнгөн урлалын "Нандин өв" үзэсгэлэнг Монголын үндэсний музейд нээгээд байгаа билээ.
Монгол Улсад орчин цагийн музей үүсгэн байгуулагдсаны 95, Сүхбаатар аймгийн Угсаатны музейн түүхт 70 жилийн ойн хүрээнд чамин нарийн ур хийц бүхий мөнгөн эдлэлийн 200 орчим цуглуулга, ард иргэдэд хадгалагдаж буй 10 гаруй үзмэрээс бүрджээ.
Үүнд дархчуудын урласан мөнгөн эмээл, хазаар, хэт хутга, аяганаас хээ угалзны дан болоод давхар сүлжээ, хаж, самнаа, хөдөлгөөнт луу, цэцэг, навч, эрвээхийг урлаж гаргасан гойд урыг тодхон харж болно.
Тухайн мөнгөн эдлэлийг чимэглэж буй хээ чимгийн зохиомжийг маш нарийн арга ухаанаар урлан гүйцэтгэдэг ур ухааны цогцолбор, чадал чансаагаараа Дарьганга хийж бусад газрын мөнгөн урлалаас тод ялгарч байдаг аж.
Үзэсгэлэн ирэх наймдугаар сарын 2 хүртэл үргэлжилнэ.


















