Дархан аварга А.Сүхбат хүүтэйгээ наадамлаж байна
Тиймээс С.Хангай улсын болон аймаг сумын наадамд зодоглохгүй. Зөвхөн баяр наадам үзэхээр аавтайгаа ийнхүү яваа бололтой.
Мэдээллийн алба

Тулгар төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний Их баяр наадмын хүчит бөхийн нэгийн даваанд Монгол Улсын гавьяат тамирчин, дархан аварга, УИХ-ын гишүүн А.Сүхбат хүү Хангайтайгаа төрийн өндөрлөг дээрээс бөх үзэж байна.
Түүний хүүг бөх сонирхогчид “Хоёр талаасаа бөхийн удамтай, ирээдүйтэй сайн бөх болно” хэмээн хүлээдэг. Гэвч аварга дээхнэ нэгэн телевизэд ярилцлага өгөхдөө “Хүүтэйгээ би илэн далангүй ярилцдаг. Би хүүгээсээ “Чи аварга цолтой больё гэсэн сэтгэлзүйгүй байвал. Мөн бөхийн спортод амьдралаа 100 хувь зориулж чадахааргүй байвал энэ спортоор хичээллэж хэрэггүй” гэж хэлсэн. Хүү маань ч өөрийнхөө амьдралыг сонгож номын мөр хөөхөөр болж байх шиг байна” гэсэн юм.
Тиймээс С.Хангай улсын болон аймаг сумын наадамд зодоглохгүй. Зөвхөн баяр наадам үзэхээр аавтайгаа ийнхүү яваа бололтой.
Уг нь 19 насандаа Төв аймгийн Сэргэлэн сумын баяр наадамд түрүүлж, сумын заан, хоёр жилийн дараа аймгийн начин цол хүртэж байв.
Тэр жилийн наадмыг эргэн дурсвал 256 хүчит бөх зодоглосноос дөрвийн даваанд аавынхаа шавь, улсын заан Д.Амгаланбаатартай оноолт тааран барилдан давж, тавын даваанд улсын заан Ч.Баянмөнхийг улсын начин цолтой байхад нь өвдөг шороодуулж байлаа.
Уг наадмын бэлтгэлээ нагац өвөөгөө дагаж “Увс нуур” бөхийн галд базаасан гэдэг.


















