Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Дархан аварга А.Сүхбат Увс аймгийн бөхийн баярт зодоглоно

Увс аймгийн 90 жилийн ой, Монгол бөхийн их баяр, Баруун бүсийн хурдан морины “Увс хурд-2015” баяр наадам өнөөдөр Улаангом хотод эхэлнэ.

Б.
Б.Батхолбоо

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Дархан аварга А.Сүхбат Увс аймгийн бөхийн баярт зодоглоно
Дархан аварга А.Сүхбат Увс аймгийн бөхийн баярт зодоглоно. Зураг: МҮОНРТ

Увс аймгийн 90 жилийн ой, Монгол бөхийн их баяр, Баруун бүсийн хурдан морины “Увс хурд-2015” баяр наадам өнөөдөр Улаангом хотод эхэлнэ. Увс аймгийн 90 жилийн ойн "Бөхийн баяр"-ын барилдаанд Дархан аварга А.Сүхбат, Улсын аварга О.Балжинням, С.Мөнхбат, Улсын арслан Б.Ганбат, П.Бүрэнтөгс, Н.Батсуурь зэрэг улс, аймгийн алдар цолтой 512 бөх зодоглох аж.

Увс аймгийн бөхчүүд сүүлийн жилүүдэд Улсын их баяр наадмын түрүүг ээлжлэн авсан. 2010 онд Б.Ганбат, 2011 онд С.Мөнхбат, 2012 онд П.Бүрэнтөгс, 2014 онд Н.Батсуурь нар улсын наадамд түрүүлж, аварга, арслан цолыг хүртсэн бол энэ жил Улсын арслан П.Бүрэнтөгс дахин түрүү булаалдсан юм. Мөн Түргэн сумын харьяат, “Увс нуур” дэвжээний бөх Д.Энхбаяр энэ жилийн улсын наадамд тав давж, начин цолны босго алхсан юм.

Хуваалцах