Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Дархан аварга А.Сүхбатын хүү Хангай их шөвөгт шалгарлаа

Сумын цолтой болон залуу бөхчүүдийн гуравдугаар сарын ээлжит барилдаан өнгөрсөн бямба гарагт Монгол бөхийн өргөөнд боллоо.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Дархан аварга А.Сүхбатын хүү Хангай их шөвөгт шалгарлаа
Дархан аварга А.Сүхбатын хүү Хангай их шөвөгт шалгарлаа. Зураг: МҮОНРТ

Сумын цолтой болон залуу бөхчүүдийн гуравдугаар сарын ээлжит барилдаан өнгөрсөн бямба гарагт Монгол бөхийн өргөөнд боллоо. Барилдаанд 448 бөх уран мэх, авхаалж самбаа сорин өрсөлдсөнөөс Хөвсгөл аймгийн Жаргалант сумын харьяат, сумын заан Г.Батсүх анх удаа түрүүлж, Говь-Алтай аймгийн Дарви сумын харьяат, “Электрик ком” ХХК-ны бөх, сумын заан Х.Дарамзагд үзүүрлэлээ.

Их шөвөгт Ховд аймгийн Мөст сумын харьяат, сумын заан Б.Батбаяр, Төв аймгийн Сэргэлэн сумын харьяат, Монгол Улсын гавьяат тамирчин, дархан аварга, УИХ-ын гишүүн А.Сүхбатын хүү Хангай нар шалгарав.

Хуваалцах