Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Дархан аварга А.Сүхбатын нэрэмжит барилдаанд залуу бөх Б.Ренчинжүгдэр түрүүлээ

Уг барилдаанд Төв аймаг, Орхон, Булган, Дундговь, “Аварга” лицей сургууль, нийслэлийн Баянгол дүүргийн 16 настай өсвөрийн 28 бөх оролцсон юм.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Дархан аварга А.Сүхбатын нэрэмжит барилдаанд залуу бөх Б.Ренчинжүгдэр түрүүлээ
Дархан аварга А.Сүхбатын нэрэмжит барилдаанд залуу бөх Б.Ренчинжүгдэр түрүүлээ. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын гавьяат тамирчин, дархан аварга А.Сүхбатын нэрэмжит “Үе чацуутан” бөхийн барилдаан Төв аймгийн Зуунмод суманд боллоо.

Уг барилдаанд Төв аймаг, Орхон, Булган, Дундговь, “Аварга” лицей сургууль, нийслэлийн Баянгол дүүргийн 16 настай өсвөрийн 28 бөх оролцсон юм.

“Үе чацуутан” бөхийн барилдаанд “Аварга” лицей сургууль сурагч, Завхан аймгийн Баян-Тэс сумын харьяат Болдбаатарын Ренчинжүгдэр түрүүлж, Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын харьяат, аймгийн арслан Загдсүрэнгийн хүү Эрхэмбаяр үзүүрлэсэн бол их шөвөгт Баян-Өлгий аймгийн Алтай сумын харьяат Намсрайжавын Амаржаргал нар шалгарлаа.

Хуваалцах