Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Дархан аварга Г.Өсөхбаяр дэвжээний ахлагчаар сонгогдов

Цэнхэр сумын харьяат, “Хилчин” спорт хороо, “Эко констракшн” компанийн бөх, аймгийн арслан Э.Ванданцэрэн түрүүлж, аймгийн арслан М.Бадарч, Б.Мөнх-Эрдэнэ нар их шөвөгт шалгарлаа. Гэхдээ энэхүү гурван бөхийг тойргоор барилдуулж түрүүг нь тодруулсан.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Дархан аварга Г.Өсөхбаяр дэвжээний ахлагчаар сонгогдов
Дархан аварга Г.Өсөхбаяр дэвжээний ахлагчаар сонгогдов. Зураг: МҮОНРТ

Архангай аймгийн “Бөхбилэгт” дэвжээ шинэ бүтэц зохион байгуулалтад орж, хаврын анхны барилдаанаа Эрдэнэбулган сумын нэрэмжит болгон өнгөрсөн бямба гарагт ЗХ-ний 032-р ангийн спорт зааланд зохион байгууллаа. Барилдаанд аймгийн арслан М.Бадарч, П.Баярхүү, Л.Шинэбаатар, Ц.Нямдорж, Б.Мөнх-Эрдэнэ, Э.Ванданцэрэн тэргүүтэй аймаг, цэргийн цолтой 80 бөх хүч үзсэн юм. Тэднээс Цэнхэр сумын харьяат, “Хилчин” спорт хороо, “Эко констракшн” компанийн бөх, аймгийн арслан Э.Ванданцэрэн түрүүлж, аймгийн арслан М.Бадарч, Б.Мөнх-Эрдэнэ нар их шөвөгт шалгарлаа. Гэхдээ энэхүү гурван бөхийг тойргоор барилдуулж түрүүг нь тодруулсан.

Сонирхуулахад, “Бөхбилэгт” дэвжээний тэргүүнээр Батцэнгэл сумын харьяат Ж.Мөнхбат, гүйцэтгэх захирлаар Батцэнгэл сумын харьяат, “Сокол” компанийн захирал Н.Алтаншагай, дэвжээний ахлагчаар Монгол Улсын гавьяат тамирчин, дархан аварга Г.Өсөхбаяр, ерөнхий дасгалжуулагчаар улсын гарьд Д.Рагчаа, зөвлөх дасгалжуулагчаар улсын заан Ч.Гочоосүрэн, дасгалжуулагчаар улсын начин Ч.Ганзориг нар ажиллахаар болов. Тус дэвжээнийхэн долоо хоног бүрийн лхагва гарагт “Алдар” спорт хорооны зааланд бэлтгэлээ базааж байна.

Хуваалцах