Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Соёл, спорт

Дархан аварга Ж.Мөнхбат Х.Баянмөнхийг дахин амлав

Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, дархан аварга Ж.Мөнхбатын нэгэн хөгжилтэй зураг фейсбүүкийн хуудсаар тархаж байна.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Дархан аварга Ж.Мөнхбат Х.Баянмөнхийг дахин амлав
Дархан аварга Ж.Мөнхбат Х.Баянмөнхийг дахин амлав. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, дархан аварга Ж.Мөнхбатын нэгэн хөгжилтэй зураг фейсбүүкийн хуудсаар тархаж байна. Үүнийг хүн бүр өөр өөрийн өнцгөөс харж, бичиж байгаа ч хамгийн бага настай хүүгийн бичсэн комент хүмүүсийг бүр ч их хөгжөөж чадлаа. Тэр хүү зургаан настай бөгөөд үндэсний бөх шимтэн үздэг. Энэхүү коментийг бичихдээ аавынхаа фейсбүүкээр нэвтэрснийг ах нь уламжилсан юм. Тэрбээр хоёр аваргын барилдааныг үзэхсэн гэж мөрөөдсөндөө ийнхүү бичсэн байж ч мэднэ. Хүүхдийн сэтгэл цав цагаанхан болохоор хягаар гэж байхгүй билээ.

Хуваалцах