Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Соёл, спорт

Дархан аварга Ж.Мөнхбатын нэрэмжит тэмцээн болно

Чөлөөт бөхийн өсвөр үеийн УАШТ энэ сарын 24-27-нд “Буянт-Ухаа” Спортын ордонд болно.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Дархан аварга Ж.Мөнхбатын нэрэмжит тэмцээн болно
Дархан аварга Ж.Мөнхбатын нэрэмжит тэмцээн болно. Зураг: МҮОНРТ

Чөлөөт бөхийн өсвөр үеийн УАШТ энэ сарын 24-27-нд “Буянт-Ухаа” Спортын ордонд болно.

Энэ удаагийн тэмцээнийг чөлөөт бөхийн олимпийн наадмын анхны мөнгө, ДАШТ-ий анхны хүрэл медальт, Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, дархан аварга Ж.Мөнхбатын нэрэмжит болгон зохион байгуулах гэж байна.

Учир нь ДАШТ-ээс анхны медалийг хүртсэн 50 жилийн ой тохиож байгаа юм.

Иймд Монголын чөлөөт бөхийн холбоо, “Хакүхо сан” хамтран зохион байгуулахаар болжээ.

Хуваалцах