Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Дархан аварга сүүгээр мялаан угтлаа

“Инчон-2014” Азийн спортын наадам өнөөдөр зургаа дахь өдрөө үргэлжилж байна.

Б.
Б.Жамбалдорж

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Дархан аварга сүүгээр мялаан угтлаа
Дархан аварга сүүгээр мялаан угтлаа. Зураг: МҮОНРТ

“Инчон-2014” Азийн спортын наадам өнөөдөр зургаа дахь өдрөө үргэлжилж байна. Тэмцээний таван өдрийн дараах байдлаар манай улсын баг тамирчид 12 медаль хүртсэн амжилтаар медалийн чансаагаар VI байрт бичигдэж байсан. Харин өнөөдөр 50 метрийн хэвтээ байдлаас 60 сум буудах эмэгтэйчүүдийн дасгалд ОУХМ Чулуунбадрахын Нарантуяа 624.1 оноогоор алтан медаль хүртэж медалийн тоог нэгээр нэмлээ.

Тэрээр буудлагын тамирчдаас тивийн наадмын аварга болсон анхны тамирчин болж улсынхаа рекордыг шинэчлэн тогтоов. Буудлагын шинэхэн аваргыг Б.Бат-Эрдэнэ аварга мөнгөн аягатай сүү барин угтлаа. Тэрээр энэ удаагийн Азийн наадмын баг тамирчдыг ахлаж явсан юм.

Дархан аварга төрийнхөө их баяр наадамд 12 удаа түрүүлсэн тоогоо билэгшээж 12 мөнгөн аяга, цэнхэр хадгийг авч явжээ. Өмнө нь түүний гараас Д.Төмөрхүлэг, М.Уранцэцэг, Н.Түвшинбаяр нар мөнгөн аягатай сүү гардан авч байсан бол энэ удаад буудлагын шинэхэн аварга энэхүү ховор боломжийг хүртсэн юм.

Хуваалцах