Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“Дархан бага олимп-2015”-д 1500 гаруй тамирчин өрсөлдөнө

Баянхонгор аймгийн Баянлиг, Бууцагаан суманд “Баянхонгор бага олимп” спортын наадам амжилттай болж өндөрлөсөн.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Дархан бага олимп-2015”-д 1500 гаруй тамирчин өрсөлдөнө
“Дархан бага олимп-2015”-д 1500 гаруй тамирчин өрсөлдөнө. Зураг: МҮОНРТ

Баянхонгор аймгийн Баянлиг, Бууцагаан суманд “Баянхонгор бага олимп” спортын наадам амжилттай болж өндөрлөсөн. Тэгвэл Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Хашбаатарын Цагаанбаатарын санаачилгаар зохион байгуулж байгаа “Дархан бага олимп-2015” спортын наадам өнгөрсөн ням гарагт нээлтээ хийлээ. Энэ сарын 3-9-ний өдрүүдэд үргэлжлэх энэ наадамд 21 багийн 1500 гаруй тамирчин спортын 12 төрлөөр хүч сорин өрсөлдөж байгаа юм.

Дархан-Уул аймгаас самбо болон жүдо бөх, хөнгөн атлетик, сагсан бөмбөг зэрэг спортын төрлүүдээр тив дэлхийд нэрээ дуурсгасан олон тамирчин төрөн гарсан. Эдгээр тамирчдынхаа алдрын буухиаг үргэлжлүүлэх шинэ, залуу тамирчид 295 багц медалийн төлөө авхаалж самбаа, хурд хүчээ сорин өрсөлдөж байна.

Хуваалцах