Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Дархан-Уул аймгийн баг тамирчид өндөр амжилт үзүүлжээ

Тодруулбал, тус тэмцээнд Дархан-Уул аймгийн шигшээ багийн шилдэг зургаан тамирчин Б.Батбилэгийн удирдлага дор ганцаарчилсан тулааны төрөлд оролцон дараах амжилтыг үзүүлжээ.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Дархан-Уул аймгийн баг тамирчид өндөр амжилт үзүүлжээ
Дархан-Уул аймгийн баг тамирчид өндөр амжилт үзүүлжээ. Зураг: МҮОНРТ

БНХАУ-д энэ сарын 10-13-нд зохион байгуулагдсан “Budo top-2020” таеквондогийн олон улсын тэмцээнд “Darkhan Shinobu gym”-ийн баг тамирчид өндөр амжилт үзүүлжээ.

Тодруулбал, тус тэмцээнд Дархан-Уул аймгийн шигшээ багийн шилдэг зургаан тамирчин Б.Батбилэгийн удирдлага дор ганцаарчилсан тулааны төрөлд оролцон дараах амжилтыг үзүүлжээ.

  1. С.Билгүүн ганцаарчилсан тулаанд мөнгө, багийн тулаанд алтан медаль.

  2. А.Төгөлдөрхүслэн ганцаарчилсан болон багийн төрөлд алтан медаль.

  3. Б.Азжаргал ганцаарчилсан тулаанд алт, багийн тулаанд мөнгөн медаль.

  4. О. Бат-Ирээдүй ганцаарчилсан төрөлд хүрэл, багийн төрөлд алтан медаль.

  5. Г.Дөлгөөн ганцаарчилсан болон багийн төрөлд алтан медаль хүртжээ.

Уг клуб нь Дархан-Уул аймагт тасралтгүй 11 жил Ж.Ариунбаяр багшийн удирдлага дор үйл ажиллагаа явуулж буй аж.

Сонирхуулахад, дээрх клуб нь “Хар салхи” хочит Шинобу Ц.Амарбаясгалангийн үүсгэн байгуулсан салбар дэвжээ юм.

Хуваалцах