Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Дархан-Уул аймгийн сагсан бөмбөгийн тэмцээн боллоо

Тус тэмцээнд 18 багийн 200 тамирчин хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөв.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Дархан-Уул аймгийн сагсан бөмбөгийн тэмцээн боллоо
Дархан-Уул аймгийн сагсан бөмбөгийн тэмцээн боллоо. Зураг: МҮОНРТ

Дархан-Уул аймгийн “Дулааны цахилгаан станц” төрийн өмчит компаний 55 жилийн ойн нэрэмжит сагсан бөмбөгийн аймгийн аварга шалгаруулах тэмцээн гурван өдөр үргэлжилж, өндөрлөлөө.

Тус тэмцээнд 18 багийн 200 тамирчин хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөв.

Эмэгтэй шилдэг тоглогчоор:

“ДДЦС” баг- ОУХМ Д.Ганзул

Эрэгтэй шилдэг тоглогчоор:

“Дархан төмөрлөг” баг н.Саранболд

-Эмэгтэй өсөх ирээдүйтэй тамирчнаар:

М.Эрдэнэ-Од

-Эрэгтэй өсөх ирээдүйтэй тамирчнаар:

н.Билгүүндарьяа

Эрэгтэй:

Нэгдүгээр байр С. Амартүвшин ахлагчтай "Дархан төмөрлөг" баг.

Хоёрдугаар байр С. Отгонбаяр ахлагчтай “Ардчилал" баг

Гуравдугаар байр Д.Үүрийнцолмон ахлагчтай “MUCM Дархан найзууд" баг

Эмэгтэй:

Нэгдүгээр байр Б.Баярмаа ахлагчтай "ДДЦСТАНЦ" баг

Хоёрдугаар байр С.Ариунжаргал ахлагчтай "ЦДҮСҮЛЖЭЭ" баг

Гуравдугаар байр З.Цолмон ахлагчтай "Төрийн банк" баг шалгарлаа.

Хуваалцах