Дархан-Уул аймгийн сурагчид улсын төрөлжсөн олимпиадаас нийт 19 медаль хүртлээ
Улсын төрөлжсөн олимпиадын III даваанд 10 судлагдахуунаар 18 багш, 48 сурагч, Монгол хэлний анги нийтийн олимпиадад 7 бүлэг, Үндэсний бичгийн олимпиадын анги нийтийн төрөлд 7 анги Дархан-Уул аймгаа төлөөлөн оролцсоноос 5 багш, 12 сурагч 3 алт, 7 мөнгө, 9 хүрэл нийт 19 медаль хүртсэн амжилтыг үзүүлжэ
Мэдээллийн алба

Улсын төрөлжсөн олимпиадын III даваанд 10 судлагдахуунаар 18 багш, 48 сурагч, Монгол хэлний анги нийтийн олимпиадад 7 бүлэг, Үндэсний бичгийн олимпиадын анги нийтийн төрөлд 7 анги Дархан-Уул аймгаа төлөөлөн оролцсоноос 5 багш, 12 сурагч 3 алт, 7 мөнгө, 9 хүрэл нийт 19 медаль хүртсэн амжилтыг үзүүлжээ.
Мөн Үндэсний бичгийн XIX олимпиадын анги нийтийн төрөлд улсын хэмжээнд 30 анги өрсөлдсөнөөс ОИ сургуулийн 2 анги хамт олон улсдаа тэргүүлжээ. Медальт байрт шалгаран сургууль, аймгийнхаа нэрийг гаргасан оюунлаг багш сурагчдад аймгийн удирдлагууд баяр хүргэж, тус бүр мөнгөн шагналаар урамшууллаа.





















