Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Дарханы бөхчүүд Зулзагын голд бэлтгэлд гарчээ

Энэ удаагийн бэлтгэлд аймаг, сумын цолтой гуч гаруй бөх хоёр галд хуваагдаж бэлтгэлээ базааж улсын баяраас өмнө болох сумдын наадмуудад очиж барилдаж эхэлсэн гэж галын ахлагч нь аймгийн баяр наадмын комиссын дарга Ч.Чүлтэмбатад танилцуулав.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Дарханы бөхчүүд Зулзагын голд бэлтгэлд гарчээ
Дарханы бөхчүүд Зулзагын голд бэлтгэлд гарчээ. Зураг: МҮОНРТ

Дархан-Уул аймгийн үндэсний бөхийн гал Зулзагын гол дахь амралтын бүсэд бэлтгэлд гарчээ. Энэ жил аймаг, сумын цолтой гуч гаруй бөх хоёр галд хуваагдаж бэлтгэлээ базааж улсын баяраас өмнө болох сумдын наадмуудад очиж барилдаж эхэлсэн байна.

Өнгөрсөн жилийн наадамд нийт 256 хүчит бөх оролцон барилдсанаас улсын начин хоёр, аймгийн арслан 16, аймгийн заан 17, аймгийн харцага хоёр, аймгийн начин 32, сумын заан 48 оролцон барилдсанаас Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын уугуул залуу бөх Н.Зоригтсайхан тав давж аймгийн начин цолны болзол хангасан. Шөвгийн дөрөвт аймгийн арслан С.Ерөөлт, аймгийн арслан Б.Сүхбаатар, аймгийн заан Г.Баасандорж, аймгийн начин М.Төмөртогоо нар шөвгөрч барилдсанаас Г.Баасандорж, М.Төмөртогоо нар үзүүр, түрүүнд үлдсэн. Ингээд М.Төмөртогоо түрүүлж, Г.Баасандорж үзүүрлэн аймгийн харцага цол хүртэж наадамчин олноо баясгасан билээ.

Хуваалцах