Дарсан доторх могой амьд байжээ
Могойтой архийг эрүүл мэндэд сайн гэж үздэг. Тэгвэл Зүүн Хятадад могойтой архин дотор гурван сарын турш хадгалагдсан могой амьд байсан төдийгүй Хятадын Хэйлонжиань мужийн Шуанчен хотын оршин суугч Лиу овогт бүсгүй могойнд хатгуулжээ.
Мэдээллийн алба

2001 онд мөн архинд хадгалсан могой амьд байсны улмаас Ганьсу мужийн нэгэн эрэгтэй хазуулж амиа алдсан тохиолдол гарч байсан байна. Хятад болон зүүн Азийн улсуудад могойг архинд удаан байлгаж эмчилгээний зориулалтаар ашиглах нь элбэг байдаг аж. Зарим оронд далайн морь эсвэл жижиг үлэг гүрвэлийг архинд хадгалдаг байна.