Дартсаар өрсөлдөнө
Монголын дартс сонирхогчдын холбооноос “Чансаа” тэмцээнийг энэ сарын 30-нд “JDL” зочид буудлын байранд зохион байгуулах гэж байна.
Мэдээллийн алба

Монголын дартс сонирхогчдын холбооноос “Чансаа” тэмцээнийг энэ сарын 30-нд “JDL” зочид буудлын байранд зохион байгуулах гэж байна.
Дартсын спортын тамирчдын ур чадварыг шатлал тус бүрт шалгаруулах, анхлан суралцагч тамирчдад үе шатлалтайгаар ур чадварыг нь дээшлүүлэх, залуу тамирчдыг нээн илрүүлэх, тус спортыг олон нийтэд улам таниулахад дээрх тэмцээний зорилго оршиж байна.
Тэмцээнд оролцох эрэгтэй, эмэгтэй тамирчдыг дээд, дунд, анхан, өсвөрийн, мастер, багийн төрлөөр явуулж, тус бүр эхний гурван байрыг эзлүүлнэ.


















