Дартсын УАШТ энэ сарын 27-нд болно
Тоглолт төрөл хамаарахгүйгээр 501 онооноос эхлэх бөгөөд хоёрын үржвэрээр тэглэж дуусгана.
Мэдээллийн алба

Монголын дартсын спортын шилдэг тамирчдын ур чадварыг шалгах, олон улс, тив, дэлхийн тэмцээнд улсаа төлөөлөн оролцох, үндэсний шигшээ багийн тамирчдыг сонгон шалгаруулах, залуу тамирчдыг нээн илрүүлж хөгжүүлэх зорилготой УАШТ энэ сарын 27-нд болох гэж байна. “Алдар” спорт хорооны зааланд болох тус тэмцээнд эрэгтэй, эмэгтэй ганцаарчилсан, хос, эрэгтэй эмэгтэй дан хос, холимог хос гэсэн төрлөөр явагдана.
Тоглолт төрөл хамаарахгүйгээр 501 онооноос эхлэх бөгөөд хоёрын үржвэрээр тэглэж дуусгана.


















