Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Дасгалжуулагч нарын сургалтыг Б.Батбаяр удирдана

Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос АНУ-ын Лас-Вегас хотод болсон ДАШТ-нд эрэгтэй, эмэгтэй чөлөөт бөх, сонгомол барилдааны төрлөөр багийн дүнгээр эхний найман байрт шалгарч, ирэх оны Дэлхийн Цомын төлөө тэмцээнд оролцохоор болсон багуудын дасгалжуулагч нарын сургалтыг хийхээр шийдвэрлэжээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Дасгалжуулагч нарын сургалтыг Б.Батбаяр удирдана
Дасгалжуулагч нарын сургалтыг Б.Батбаяр удирдана. Зураг: МҮОНРТ

Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос АНУ-ын Лас-Вегас хотод болсон ДАШТ-нд эрэгтэй, эмэгтэй чөлөөт бөх, сонгомол барилдааны төрлөөр багийн дүнгээр эхний найман байрт шалгарч, ирэх оны Дэлхийн Цомын төлөө тэмцээнд оролцохоор болсон багуудын дасгалжуулагч нарын сургалтыг хийхээр шийдвэрлэжээ.

Уг сургалтыг Япон улсын Токио хотод арванхоёрдугаар сарын 4-6-ны өдрүүдэд “Ajinomoto National Training Center” үндэсний бэлтгэлийн төвд хийхээр болжээ. Энэхүү сургалтыг удирдахаар ДБНХ-ноос томилогдсон дэлхийн шилдэг дасгалжуулагч нарын бүрэлдэхүүнд манай эмэгтэй үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Б.Батбаяр багтсан байна.

Тэрбээр АНУ-ын үндэсний эрэгтэй шигшээ багийн дасгалжуулагч Тэрри Стейнерийн хамт эрэгтэй, эмэгтэй чөлөөт бөхийн дасгалжуулагч нарын сургалтыг удирдах юм байна.

МЧБХ

Хуваалцах