Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Дасгалжуулагчдын олон улсын сургалт Казахстанд болно

Казахстаны чөлөөт бөхийн холбооноос Дэлхийн чөлөөт бөхийн нэгдсэн холбоотой хамтран дасгалжуулагчдад зориулсан I зэрэглэлийн сургалтыг зохион байгуулахаар болжээ.

Б.
Б.Батхолбоо

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Дасгалжуулагчдын олон улсын сургалт Казахстанд болно
Дасгалжуулагчдын олон улсын сургалт Казахстанд болно. Зураг: МҮОНРТ

Казахстаны чөлөөт бөхийн холбооноос Дэлхийн чөлөөт бөхийн нэгдсэн холбоотой хамтран дасгалжуулагчдад зориулсан I зэрэглэлийн сургалтыг зохион байгуулахаар болжээ. Энэ сургалтад анхан шатны, сургууль, клубын дасгалжуулагчид хамрагдана. Хичээлийг олон улсын тэргүүлэх зэрэглэлийн багш нар заах аж.

Сургалт дасгалжуулагчийн баримтлах ерөнхий зарчим, бөхийн талаарх мэдлэгийг нэмэгдүүлэх болон чөлөөт бөхийн практик зэрэгт чиглэгдсэн ба ирэх гуравдугаар сарын 13-17-ны өдөр Казахстан улсын нийслэл Астана хотын “Автомобилист спорт цогцолбор”-т болно. Дэлгэрэнгүй мэдээллийг http://unitedworldwrestling.org сайтаас үзнэ үү.

Хуваалцах