Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

ДАШТ-д өрсөлдөх даамчид тодорлоо

Өсвөр үе, залуучдын ДАШТ ирэх аравдугаар сарын 27-ноос арваннэгдүгээр сарын 3-ны өдрүүдэд Турк улсын Измир хотноо болно

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ДАШТ-д өрсөлдөх даамчид тодорлоо
ДАШТ-д өрсөлдөх даамчид тодорлоо. Зураг: МҮОНРТ

Даамын өсвөр үе, залуучуудын ДАШТ-д оролцох тамирчдыг сонгон шалгаруулах тэмцээн өнгөрөгч амралтын өдрүүдэд боллоо. Улсын аварга шалгаруулах тэмцээний үндсэн төрөлд эхний 10 байрт шалгарсан тамирчин өрсөлддөг тус тэмцээнд дөрвөн насны ангилалд 42 даамчин ухаанаа уралдуулсан юм.

Ийн дүн гарахад залуучуудын ангилалд эрэгтэйчүүдээс А.Түшигбаяр (АШУҮИС), Б.Гантогтох (ХААИС), Ц.Чинзориг (СЭЗИС), эмэгтэйчүүдээс Э.Маргад (Хэнтий), Г.Хэрлэнмөрөн (Идэр ИС), Б.Отгон-Эрдэнэ (Ач АУИС) нар УАШТ болон сорилго тэмцээний нийлбэр дүнгээр эхний гурван байрт шалгарч, ДАШТ-д оролцох болзлоо биелүүлсэн байна. Харин өсвөрийн 8-10 насны ангилалд хөвгүүдээс Х.Өнөмөнх (Ирээдүй клуб), Б.Лхагватогтох (Өвөрхангай), Н.Амарбаясгалан (ЧД), охидоос Ц.Цацрал (Ирээдүй клуб), Ц.Мягмарсүрэн (Увс), Г.Шинэсаран (Дорноговь), 11-13 насны ангилалд хөвгүүдээс Б.Сүхбат (Орхон), А.Дашчирэв (Сонгодог байрлал клуб), С.Болор (Өмнөговь), охидоос Э.Хүслэн (Алтан хүү клуб), Б.Есүй (Сонгодог байрлал клуб), Н.Налжормаа (Дорноговь), 14-16 насны ангилалд хөвгүүдээс Б.Энхрийлэн (БЗД), Б.Түвшин (Дорноговь), С.Мөнх-Оргил (Өмнөговь), охидоос Б.Анужин (Хасу-Мегастарс клуб), Б.Мөнхжин (Хасу-Мегастарс клуб), Г.Дүүрэнбилэг (Хэнтий) нар шалгарлаа.

Сонирхуулахад, Өсвөр үе, залуучдын ДАШТ ирэх аравдугаар сарын 27-ноос арваннэгдүгээр сарын 3-ны өдрүүдэд Турк улсын Измир хотноо болно.

Хуваалцах