Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

ДАШТ-д өрсөлдөх жүдочид тодорлоо

Жүдо бөхийн залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 23-27-нд Словенийн нийслэл Любляна хотноо болно. Уг тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох тамирчдын нэрс тодорчээ.

Ж.
Ж.Мядагбадам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ДАШТ-д өрсөлдөх жүдочид тодорлоо
ДАШТ-д өрсөлдөх жүдочид тодорлоо. Зураг: МҮОНРТ

Жүдо бөхийн залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 23-27-нд Словенийн нийслэл Любляна хотноо болно. Тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох тамирчдын нэрс тодорчээ.

Манай жүдочид ОУХМ Д.Батсайхан, Ш.Цэвэлмаа, спортын мастер Г.Эрдэнэбат нарын удирдлага дор хүч үзэх юм байна.

Эрэгтэй:
55 кг-ын жинд Б.Батбаяр
60 кг-д М.Ганболд
66 кг-д Э.Түмэннасан
73 кг-д Н.Хадбаатар
81 кг-д Г.Алтанбагана
90 кг-д Л.Отгонбаатар
-100 кг-д Э.Амартүвшин
+100 кг-д Ө.Дүүрэнбаяр

Эмэгтэй:
44 кг-д Г.Наранцэцэг
48 кг-д Б.Хорлоодой
52 кг-д Г.Саранзаяа
57 кг-д А.Батзул
63 кг-д Б.Мөнгөнчимэг
70 кг-д С.Адилцэцэг

Түлхүүр үг:Залуучуудын ДАШТ-д өрсөлдөх жудочид тодорлоо
Хуваалцах