ДАШТ-ий мөнгөн медальт Б.Оюунсүрэн ялагдлаа
Ингэснээр тэрбээр өрсөлдөгч бөхчүүдээ хүлээх л үлдлээ.
У.
У.Баярсайхан
Мэдээллийн алба
Уншихад 1 минут

Казахстаны нийслэл Нур-Султан хотод бөхийн чөлөөт барилдааны ДАШТ-ий эмэгтэйчүүдийн тэмцээн үргэлжилж байна.
Эмэгтэйчүүдийн 72 кг-д “Стамбул-2011” ДАШТ-ий мөнгө, Азийн АШТ-ий мөнгө, Иван Ярыгиний нэрэмжит “Алтан Гранпри”-гийн хүрэл медальт үндэсний шигшээ баг, “Женко” клубийн тамирчин ОУХМ Банзрагчийн Оюунсүрэн 1/8 шигшээд Азийн хошой аварга БНХАУ-ын Палихад 1:4-өөр ялагдлаа.
Ингэснээр тэрбээр өрсөлдөгч бөхчүүдээ хүлээх л үлдлээ.
Хуваалцах


















