Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

ДАШТ: Насанд хүрэгчдийн ангилалд Монголчууд мөнгөн медаль хүртлээ

Монгол Улсад анх удаа болж буй сонирхогчдын сүмо бөхийн ДАШТ-д 23 орны тамирчин залуучуудын болон насанд хүрэгчдийн ангилалд өрсөлдөж байна. Өчигдөр насанд хүрэгчдийн ангиллын тэмцээн болсон бол өнөөдөр залуучуудын ангиллаар үргэлжилж буй.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ДАШТ: Насанд хүрэгчдийн ангилалд Монголчууд мөнгөн медаль хүртлээ
ДАШТ: Насанд хүрэгчдийн ангилалд Монголчууд мөнгөн медаль хүртлээ. Зураг: МҮОНРТ

Монгол Улсад анх удаа болж буй сонирхогчдын сүмо бөхийн ДАШТ-д 23 орны тамирчин залуучуудын болон насанд хүрэгчдийн ангилалд өрсөлдөж байна. Өчигдөр насанд хүрэгчдийн ангиллын тэмцээн болсон бол өнөөдөр залуучуудын ангиллаар үргэлжилж буй.

“Буянт-Ухаа” спортын ордонд болж буй уг тэмцээн эрэгтэйчүүдийн 21, эмэгтэйчүүдийн 12 дахь удаагийн тэмцээн юм.

Эрэгтэйчүүдийн багийн тэмцээнд Монгол, ОХУ, Гүрж, АНУ, Герман, Польш, Украин, Япон зэрэг 18 орны баг өрсөлдлөө. Үүнээс ОХУ-ын баг алт, Монгол мөнгө, Украин, Японы багууд хүрэл медалийг эзэд боллоо.

ОХУ-ын сүмочид манай багийг 3:0-оор хожин, аваргалсан юм. Энэхүү шийдвэрлэх барилдаанд Б.Төрболд, О.Өсөхбаяр, У.Бямбажав нар хүч үзэв.

Хагас шигшээд Монгол, ОХУ, Гүрж, Украины баг үлдээд байсан. Харин хүрлийн төлөөх дагах барилдаанд Япон, Египетийн багууд шалгарсан. Шийдвэрлэх барилдаанд ОХУ Гүржийг 3:0, Монгол Украиныг мөн 3:0-оор хожин финалд үлдсэн. Харин хүрлийн төлөөх барилдаанд Украин Египетийг 2:1-ээр, Япон Гүржийг мөн 2:1-ээр хожин медалийн тавцанд зогслоо.

Хагасшигшээ:

  • ОХУ-Гүрж 3-0

  • Монгол-Украин 3-0

Алтан медаль: ОХУ-Монгол 3-0

Хүрэл медаль: Украин-Египет 2:1, Япон-Гүрж 2:1

Хуваалцах