Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Дауны синдромтой хүү ДАШТ-ийн дэвжээнд ялалт байгууллаа

Софи хотод болсон чөлөөт бөхийн ДАШТ Фатихын барилдсан анхны дэвжээ биш бөгөөд тэрбээр 2017 онд олимп, дэлхийн аварга, нутаг нэгт бөх Таха Акгултай нэгэн арга хэмжээн дээр барилдаж, ялагдаж байжээ

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Дауны синдромтой хүү ДАШТ-ийн дэвжээнд ялалт байгууллаа
Дауны синдромтой хүү ДАШТ-ийн дэвжээнд ялалт байгууллаа. Зураг: МҮОНРТ

Чөлөөт бөхийн өсвөрийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн сарын 29-нөөс энэ сарын 4-нд Болгарын нийслэл Софи хотод болсон. Тэгвэл тус ДАШТ-ийн үеэр 10 настай Фатих Эмирхон хэмээх дауны синдромтой турк хүү дасгалжуулагч Али Бурактайгаа үзүүлэх барилдаан хийж, ялалт байгуулсан байна. Түүнчлэн тус ДАШТ-ийг зохион байгуулагчид хүүд дурсгалын алтан медаль гардуулжээ.

Ээж нь Фатих Эмирхонийг долоон настайгаас нь эхлэн чөлөөт бөхийн спортоор хичээллүүлж эхэлсэн бөгөөд Фатих долоо хоногт дөрвөн удаа дасгал сургуулилт хийдэг. Үүнээс гурав нь бөхийн бэлтгэл бол үлдсэн хугацаанд усан сэлэлтээр хичээллэдэг юм байна. Түүний дасгалжуулагч “Эмирхон спортоор хичээллэж эхэлснээс хойш үргэлж эерэг хандлагатай болсон. Мөн би ядарч байна гэж хэзээ ч хэлж байгаагүй” гэжээ.

Фатих Эмирхон чөлөөт бөхөөр хичээллэж эхэлснээс хойш түүний хэл яриа, бие бялдрын чадвар эрс сайжирч, чөлөөт бөхөөр дамжуулан нийгмийн харилцаанд идэвхтэй оролцох болсон байна.

Софи хотод болсон чөлөөт бөхийн ДАШТ Фатихын барилдсан анхны дэвжээ биш бөгөөд тэрбээр 2017 онд олимп, дэлхийн аварга, нутаг нэгт бөх Таха Акгултай нэгэн арга хэмжээн дээр барилдаж, ялагдаж байжээ.

Хуваалцах