Давид Луйс "Барселона" клубийн саналаас татгалзсан байна
Ла лигийн аварга “Барселона” клуб энэ зун Бразилийн шигшээ багийн төвийн хамгаалагч Давид Луйсыг худалдаж авах гэж оролдсон боловч амжилт олоогүй.
Мэдээллийн алба

Ла лигийн аварга “Барселона” клуб энэ зун Бразилийн шигшээ багийн төвийн хамгаалагч Давид Луйсыг худалдаж авах гэж оролдсон боловч амжилт олоогүй. “Барса” түүний төлөө Английн “Челси” клубт 25,5 сая евро санал болгосон юм. Харин Цэнхэрүүд 26 настай хамгаалагчийн төлөө 50 сая евро нэхсэн билээ. Хэрвээ Давид Луйс өөрөө багаа орхихыг хүсвэл зарах хувилбараас татгалзахгүй гэж “Челси” клубийн удирдлагууд мэдэгдсэн талаар Британийн хэвлэлүүд бичиж байсан. Гэвч Давид Луйс Лондон хотын багт аз жаргалтай байгаа учраас “Барселона” клубийн саналаас татгалзсан байна.


















