Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

"Даян" дэвжээнээс П.Өсөхбаатар мөнгөн медаль хүртлээ

Улсын гарьд Б.Гончигдамба саяхан "Даян" нэртэй чөлөөт бөхийн дэвжээ нээж, бөхийн спортдоо өөрийн хувь нэмрээ оруулах болсон. Гончиг гарьдын хувьд бөхийн чөлөөт барилдаанаар бөхийн замналаа эхэлж, амжилттай яваа юм.

Б.
Б.Батхолбоо

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Даян" дэвжээнээс П.Өсөхбаатар мөнгөн медаль хүртлээ
"Даян" дэвжээнээс П.Өсөхбаатар мөнгөн медаль хүртлээ. Зураг: МҮОНРТ

Улсын гарьд Б.Гончигдамба саяхан "Даян" нэртэй чөлөөт бөхийн дэвжээ нээж, бөхийн спортдоо өөрийн хувь нэмрээ оруулах болсон. Гончиг гарьдын хувьд бөхийн чөлөөт барилдаанаар бөхийн замналаа эхэлж, амжилттай яваа юм.

Байгуулагдаад удаагүй тус клубаас аймгийн арслан Б.Чимэдвандан, аймгийн заан Т.Бэгзсүрэн, аймгийн харцага П.Өсөхбаатар нар Монгол Улсын гарьд Б.Гончигдамбын удирдлага дор зодоглож, П.Өсөхбаатар мөнгөн медаль хүртсэнээр шинэ дэвжээнийхээ амжилтын гарааг эхлүүлсэн байна.

Мөн энэ дэвжээнээс улсын начин Б.Одхүүгийн 16 настай хүү О.Цэцэнцэнгэл Эрдэнэт хотноо болсон Жүдо бөхийн УАШТ-нд анхны хүрэл медалиа хүртжээ.

Хуваалцах