Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Дэ Хеа нутаг буцаж магадгүй

15 дахь удаагийн Европ тивийн аварга шалгаруулах тэмцээний гол багуудын нэг Испаний шигшээ багийн үндсэн 1-р хаалгач Давид Дэ Хеа нутаг буцаж магадгүй болоод байна.

А.
А.Амаржаргал

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Дэ Хеа нутаг буцаж магадгүй
Дэ Хеа нутаг буцаж магадгүй. Зураг: МҮОНРТ

15 дахь удаагийн Европ тивийн аварга шалгаруулах тэмцээний гол багуудын нэг Испаний шигшээ багийн үндсэн 1-р хаалгач Давид Дэ Хеа нутаг буцаж магадгүй нөхцөл байдал үүсээд байна.

Тус тэмцээнд түрүүлэх магадлалтай багуудын нэгээр нэрлэгдэж буй Ипаний шигшээ багийн гол тоглогч Давид Дэ Хеа нутаг буцаж магадгүй болсон шалтгаан нь насанд хүрээгүй эмэгтэй хүнтэй бэлгийн харилцаанд орох оролдлого хийсэн гэх асуудлаас болон нутаг буцаж магадгүй дээрээ тулаад байна.

Уг хэрэг нь 2012 онд болсон бөгөөд гол хэргийн эзэн Дэ Хеа "насанд хүрэгчдэд" зориулсан киноны одруу мэссэж бичхэд тэр эмэгтэй нь насанд хүрээгүй байсан бөгөөд эл хэрэг Англи, Европын хэвлэл мэдээллийн байгууллагууд буюу Squawka, Mirror,Sun сайтууд дээр тавигдсан нь олон нийтийг гайхшаруулж байна.

Яг үүнтэй холбоотой асуудалд саяхан нэгэн хөлбөмбөгчин холбогдсон бөгөөд Английн шигшээ багийн шилдэг тоглогчдын нэг Адам Жонсон "насанд хүрээгүй" эмэгтэйг "садар" самуунд уруу татсан нь илэрсэн нь шүүхээс 6 жилийн ял сонсоход хангалттай байжээ.

Түлхүүр үг:испаниЕвро16
Хуваалцах