Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Дэд хурандаа У.Пүрэвсүрэн анхны бие даасан тоглолтоо хийнэ

"Цэнхэр тэнгэрийн орон" дууны шүлгийг зохиогч, Хилийн цэргийн дуу бүжгийн чуулгын ерөнхий найруулагч, яруу найрагч, дэд хурандаа Уртнасангийн Пүрэвсүрэн анхны бие даасан тоглолтоо 2019 оны 12 дугаар сарын 1, 2-нд "Монгол бөхийн өргөө"-нд хийх гэж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Дэд хурандаа У.Пүрэвсүрэн анхны бие даасан тоглолтоо хийнэ
Дэд хурандаа У.Пүрэвсүрэн анхны бие даасан тоглолтоо хийнэ. Зураг: МҮОНРТ

"Цэнхэр тэнгэрийн орон" дууны шүлгийг зохиогч, Хилийн цэргийн дуу бүжгийн чуулгын ерөнхий найруулагч, яруу найрагч, дэд хурандаа Уртнасангийн Пүрэвсүрэн анхны бие даасан тоглолтоо 2019 оны 12 дугаар сарын 1, 2-нд "Монгол бөхийн өргөө"-нд хийх гэж байна.

Тоглолтыг түүний багын анд, МУГЖ, УИХ-ын гишүүн С.Жавхлан санаачилж, "Хамаг Монгол" ерөнхий зохион байгуулагчаар ажиллаж байна. У.Пүрэвсүрэн нь "Эх орны хил тайван байна" зэрэг цэрэг эх орон, утга уянгын 500 гаруй бүтээлтэй, 3 цомог, нэг кино зохиол бичиж туурвиснаас гадна олон арван уран бүтээлчдийн тоглолтыг тайзнаа найруулсан чадварлаг уран бүтээлч юм.

Түүний тоглолтод МУГЖ С.Жавхлан, МУГЖ Л.Болдбаатар, МУГЖ Б.Батбаатар, МУСТА Б.Батболд, МУСТА Д.Март, МУСТА Р.Дэлгэрмаа, МУСТА О.Баянмөнх, МУСТА Б.Болдбаатар, МУСТА Э.Төрмандах, МУСТА А.Анхбаяр, МУСТА Б.Баярцэцэг, МУСТА Т.Амина нарын 30 орчим дуучин, ЦДБЭЧ, ХЦДБЧ-ийн нэгдсэн найрал дуучид, бүжигчид, хөгжимчид зэрэг нийт 260 гаруй уран бүтээлч оролцоно.

Хуваалцах