Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Дээд лигийн цувралын долоо дахь тэмцээн 22-нд болно

зургаан тэмцээнээс авсан нийлбэр оноогоороо дээд лигийн тэмцээнийг ДДХМ Ц.Хашчулуун (200 оноо) тэргүүлж, ОУИМ Г.Ганжаргал (192), ДДХМ Г.Гэрэлболд (154) удаалж байна

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Дээд лигийн цувралын долоо дахь тэмцээн 22-нд болно
Дээд лигийн цувралын долоо дахь тэмцээн 22-нд болно. Зураг: МҮОНРТ

Монголын даамын холбоо, "Алтан хүү" клубээс хамтран зохион байгуулдаг дээд лигийн цувралын долоо дахь тэмцээн энэ сарын 22-нд блиц төрлөөр болно.

Тус тэмцээний өнгөрсөн цуврал буюу “Чингис Опен” өнгөрсөн хоёрдугаар сарын 22-24-нд, рапид гуравдугаар сарын 31-нд, Хаврын гран-при дөрөвдүгээр сарын 19-21-нд, Зүтгүүрийн депогийн тэмцээн тавдугаар сарын 24-26-нд, “Эрчим Кап” долоодугаар сарын 6-нд, “Эрдэнэт Опен” тэмцээн наймдугаар сарын 16-18-нд зохиогдож, давхардсан тоогоор 568 даамчин оролцсон.

Эдгээр зургаан тэмцээнээс авсан нийлбэр оноогоороо дээд лигийн тэмцээнийг ДДХМ Ц.Хашчулуун (200 оноо) тэргүүлж, ОУИМ Г.Ганжаргал (192), ДДХМ Г.Гэрэлболд (154) удаалж байна.

Хуваалцах