Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“Дээдсийн өлмийд мөргөм үү” тоглолт болно

Аркадий Манжиев Монгол ахан дүүстээ зориулсан тоглолт энэ сарын 15-нд Чингисийн талбайд болно. Тоглолтын гол зорилго нь элэг нэгт ард түмэнтэйгээ илүү ойртож, дотносоход оршино гэнэ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Дээдсийн өлмийд мөргөм үү” тоглолт болно
“Дээдсийн өлмийд мөргөм үү” тоглолт болно. Зураг: МҮОНРТ

Монгол туургат улсуудын дундах “Пентатоник” наадмын санаачлагч Бүгд Найрамдах Халимаг Улсын СГЗ, төрийн шагналт хөгжмийн зохиолч Аркадий Манжиев нь “Дээдсийн өлмийд мөргөм үү!” тоглолтоо хийх гэж байна. Тэрбээр өөрийн үүсгэн байгуулсан “Халимаг” хамтлагтайгаа хамт ирэх бөгөөд тоглолтод МУГЖ Д.Жаргалсайхан, “3 бүдүүн”, Дуучин Бобо, Өвөр Монголын Торгууд дуучин Халин, Хятад улсын этник язгуур урлагийн “Жалам хар” хамтлаг оролцоно.

Аркадий Манжиев Монгол ахан дүүстээ зориулсан тоглолт энэ сарын 15-нд Чингисийн талбайд болно. Тоглолтын гол зорилго нь элэг нэгт ард түмэнтэйгээ илүү ойртож, дотносоход орших аж.

Хуваалцах