Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Дээлтэй Монгол наадам 7 хоногоор хойшлогдлоо

Дээлтэй Монгол наадам дэлгэр сайхан болж өндөрлөв. Үндэсний өв уламжлал, соёл, зан үйлийг өөртөө бүрэн шингээн хадгалж чадсан Монгол дээлний загвар хийц өнөө жилийн наадмын хамгийн тансаг гоёлын нэг байлаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Дээлтэй Монгол наадам 7 хоногоор хойшлогдлоо
Дээлтэй Монгол наадам 7 хоногоор хойшлогдлоо. Зураг: МҮОНРТ

Дээлтэй Монгол наадам дэлгэр сайхан болж өндөрлөв. Үндэсний өв уламжлал, соёл, зан үйлийг өөртөө бүрэн шингээн хадгалж чадсан Монгол дээлний загвар хийц өнөө жилийн наадмын хамгийн тансаг гоёлын нэг байлаа.

Залуу хос, гэр бүл, хүүхдүүдээрээ ижилссэн дээлтэй монголчууд цаанаа нэг л сайхан өнгөлөг болоод ихэмсэг харагдах.

Монгол хүний өөрийнх нь бие хаа, үйл хөдлөл, эрүүл аж төрөх тэрхүү бүх зүйлд зохицсон дээл хэмээх эрхэм биет соёл нь өөрөө хэрэглээ болов чиг цаанаа мөн бүхэл бүтэн үндэсний хэв маяг, үүх түүх соёл, өвийг тэр чигээрээ агуулж байдаг онцлогтой.

Энэхүү хэв шинж, өв соёлыг олон нийтэд болон д элхийн дахинд сурталчилан таниулах сурталчилгааны нэг том үйл хэрэг бол “Дээлтэй Монгол Наадам”... Жил бүрийн Үндэсний баяр наадмын дараа уламжлал болон тогтож буй тус наадам өнөөдөр болох байсан ч цаг агаарын нөхцөл байдлын улмаас ирэх 7 хоногийн Бямба гараг хүртэл хойшлогдоо байна.

Үндэстэн, ястны дээл хувцас, эдлэл хэрэглэл, ардын урлагийг биет бус өвийг сурталчилан таниулах, түгээн дэлгэрүүлэх зорилготой “Дээлтэй Монгол” наадамд хувь хүн, байгууллага аж ахуй нэгж, урлаг соёлын байгууллагууд жилээс жилд идэвхтэй оролцож ирдэг сайхан уламжлал тогтсон байдаг.

Тус наадмын үеэр хамгийн сайхан үндэсний дээл, хувцастай хүүхэд, нийтийн бүжгийн шилдэг хос, хамгийн сайхан дээлтэй хос, хамт олноороо идэвхтэй оролцсон байгууллагад, монгол үндэсний дээлтэй гадаадын шилдэг оролцогчийг шалгаруулах юм.

Түлхүүр үг:Дээлтэй Монгол наадамҮндэсний дээл хувцас
Хуваалцах