Дээлтэй монгол наадмын бүртгэл эхэллээ
Монголчуудын уламжлалт соёл, түүний дотор үндэстэн ястны дээл хувцас, эдлэл хэрэглэл, ардын урлагийг биет бус өвийг сурталчлан таниулах, түгээн дэлгэрүүлэх зорилготой “Дээлтэй Монгол-2013” наадмыг энэ сарын 13-ны өдрийн 12.00-18.00 цагт Сүхбаатарын талбайд долоо дах жилдээ зохион байгуулна.
Мэдээллийн алба

Наадмыг Соёл, спорт, аялал жуулчлалын яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Монголын аялал жуулчлалын холбоо хамтран зохион байгуулж байгаа бөгөөд зургаан төрлөөр“Шилдэг оролцогч” шалгаруулах юм.
Үүнд:
1.Хамгийн сайхан үндэсний дээл, хувцастай нэг эрэгтэй, нэг эмэгтэй хүүхэд /3-10 насны хүүхдүүдийн дунд /
2.Нийтийн бүжгийн шилдэг хос-1
3.Хамгийн сайхан дээлтэй хос-1
4.Хамт олноороо идэвхитэй оролцсон байгууллага-1
5.Монгол үндэсний дээлтэй гадаадын шилдэг оролцогч-1 гэсэн төрлүүд багтсан байна.
Мөн шилдэг зохион байгуулалтай, идэвхитэй оролцсон нэг дүүргийг тус тус шалгаруулах бөгөөд шалгаруулалтад оролцох хүсэлтэй иргэдийг өнөөдрөөс 8-ны өдрүүдэд нийслэлийн Аялал жуулчлалын газрын Мэдээлэл, сурталчилгааны төвд /2 хувь зураг, иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх, төрсний гэрчилгээ/ авч ирж бүртгүүлэх юм байна.