Дээлтэй Монгол утсаар ярих нь дэлхийн хүнд сонин байна уу
Дээлтэй Монгол арга хэмжээнд үндэсний хувцсаараа гангарсан иргэдийг оролцуулна гэх Улаанбаатар хотын захирагчийн тушаалыг энэ жил нийслэлийн иргэд даган мөрджээ.
Мэдээллийн алба

Дээлтэй Монгол арга хэмжээнд үндэсний хувцсаараа гангарсан иргэдийг оролцуулна гэх Улаанбаатар хотын захирагчийн тушаалыг энэ жил нийслэлийн иргэд даган мөрджээ. Учир нь өчигдөр Чингисийн талбай дээлээрээ гоёсон монголчуудын хөлд дарагдсан юм. Дээлээрээ гоёсон монголчуудын дунд дэгжин нэгэн өвөө байсан нь ийнхүү гэрэл зурагт буужээ. Хэн нэгэн рүү ихэд нухацтай залгах тэрбээр гадаадынханы камерт өртөхдөө утсаа доош болгож, камерийн дуран холдохтой зэрэгцэн чихэндээ утсаа барин зогсоно. Энгийнээс энгийн дээлтэй Монгол утсаар ярих нь Монголыг мэдэхээр ирсэн дэлхийн хүмүүст их л сонин байх шиг санагдаж байв.




















