Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Дээврийн хонгилоос олдсон шарилын нууц тайлагдлаа

Германд дээврийн хонгилоос олсон эртний занданшуулсан шарилын нууц тайлагдсан байна. Тэрхүү нууцлаг зүйл үнэндээ хуванцраар хийгдсэн байжээ. Хамбург хотод хийгдсэн судалгааны явцад уг шарил элдэв ноорхой алчууранд ороож боосон хуванцар яснаас бүрдэж байгаа нь тодорхой болжээ.

Б.
Б.Жамбалдорж

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Дээврийн хонгилоос олдсон шарилын нууц тайлагдлаа
Дээврийн хонгилоос олдсон шарилын нууц тайлагдлаа. Зураг: МҮОНРТ

Германд дээврийн хонгилоос олсон эртний занданшуулсан шарилын нууц тайлагдлаа. Тэрхүү нууцлаг зүйл үнэндээ хуванцраар хийгдсэн байжээ. Хамбург хотод хийгдсэн судалгааны явцад уг шарил элдэв ноорхой алчууранд ороож боосон хуванцар яснаас бүрдсэн нь тодорхой болжээ. Өмнө нь уг шарил 2000 орчим жилийн настай хэмээн мэдээлж байсан юм.
Анхны рентген зургууд шүүхийн шинжилгээний ажилтнуудыг төөрөгдөлд оруулсан аж. Учир нь, хуванцар яснуудыг нэгэн үл мэдэгдэх бодисоор бүрсэн байжээ. “Бид самбайг тайлж автал доторх яс хуванцар гэдэг нь тодорхой болсон” хэмээн прокурорын газрын хэвлэлийн төлөөлөгч Лутц Геблер мэдээлэв. Харин занданшуулсан шарилын гавлын яс нь жинхэнэ байжээ. Тэрхүү дээврийн хонгилд байсан авдартай шарилыг 1950-иад оны үеэр уг хүүгийн өвөө нь Хойд Африкаар аялахдаа авч иржээ.

Хуваалцах