“Дэл уулын хадны зураг” үзэсгэлэнгийн нээлт өнөөдөр болно
“Дэл уулын хадны зураг” үзэсгэлэн өнөөдөр Монголын Үндэсний Музейн түр үзэсгэлэнгийн танхимд нээгдэнэ.
Мэдээллийн алба

“Дэл уулын хадны зураг” үзэсгэлэн өнөөдөр Монголын Үндэсний Музейн түр үзэсгэлэнгийн танхимд нээгдэнэ. Монголчууд бид хүн төрөлхтний өвийг тээгч билээ. Монгол Улс 2012 онд “Алтайн хадны зургийн цогцолбор”-ыг ЮНЕСКО-д буюу дэлхийн соёлын өвд бүртгүүлсэн. Энэ хугацаанд хийгдсэн судалгаа шинжилгээнд тулгуурлан “Хаданд мөнхөлсөн урлаг, түүх, ойллого, ярилцлага, олон улсын бага хурал”-ыг зохион байгуулж байгаатай холбогдуулан дээрх үзэсгэлэнг ийнхүү нээх гэж байна. Үзэсгэлэн энэ сарын 31 хүртэл үргэлжилнэ.


















