Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Дэлхийг тойрон сэлэхээр болжээ

Хүйтэн усанд сайн дураараа сэлэгчид Ази, Америк тивийн хооронд сэлж дэлхий дахиныг гайхшруулахаар шийджээ. Үүнд 17 орны 62 тамирчин оролцох ба “Иртыш” нэртэй аврах хөлгөөр Оросын Чукотка хойгоос гараагаа эхлэхээр болсон байна. Энэ нь Оросын тэнгисийн жуулчин Семен Дежневын 365 жилийн өмнө Берингийн

А.
А.Бүдрагчаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Дэлхийг тойрон сэлэхээр болжээ
Дэлхийг тойрон сэлэхээр болжээ. Зураг: МҮОНРТ

Хүйтэн усанд сайн дураараа сэлэгчид Ази, Америк тивийн хооронд сэлж дэлхий дахиныг гайхшруулахаар шийджээ. Үүнд 17 орны 62 тамирчин оролцох ба “Иртыш” нэртэй аврах хөлгөөр Оросын Чукотка хойгоос гараагаа эхлэхээр болсон байна. Энэ нь Оросын тэнгисийн жуулчин Семен Дежневын 365 жилийн өмнө Берингийн хоолойг нээсэн ойд зориулагдаж байгаа ажээ.

Анхны тив хоорондын сэлэлтээ “Нарыг угтах нь” хэмээн нэрлэсэн бөгөөд Евразийн дорно зах Дежневын хошуунаас Хойд Америкийн хунтайж Уэльсийн хошуу хүртэл 86 км-ийг туулахаар болжээ. Тамирчид ямар ч тусгай хувцас, хэрэгсэлгүй 40 цагийн туршид завиар явж, хүйтэн усанд 20 минут сэлж бухиагаа бие биедээ дамжуулах юм байна.

Мөн тамирчин бүр хийлдэг тусгай хөвүүртэй бөгөөд тэр нь тамирчны үзэгдэх орчин болон аюулгүй байдлыг нь хангах боломжийг олгож байгаа ажээ.Харин тамирчин түүнд онц шаардлагагүйгээр гар хүрэхийг хориглосон байна.

Түлхүүр үг:дэлхийг тойрон сэлнэ
Хуваалцах