Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Дэлхийн амар амгалангийн бэлгэдлээр Латвийн мисс тодорчээ

“Miss world peace-2015” тэмцээн өнгөрөгч сард Хонгконгод зохион байгуулагдлаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Дэлхийн амар амгалангийн бэлгэдлээр Латвийн мисс тодорчээ
Дэлхийн амар амгалангийн бэлгэдлээр Латвийн мисс тодорчээ. Зураг: МҮОНРТ

“Miss world peace-2015” тэмцээн өнгөрөгч сард Хонгконгод зохион байгуулагдлаа. Тус тэмцээнд нийт 37 орны сайхан бүсгүй оролцсон бөгөөд тэмцээний ялагчаар Латвийн мисс, тэргүүн миссээр Энэтхэг, дэд миссээр Италийн бүсгүй шалгарсан байна. Түүнчлэн тэргүүн байрын бүсгүйчүүдтэй шилдэгт өрсөлдөхөөр Грек, Португалийн мисс шалгарчээ.

Дашрамд дурдахад, тус тэмцээнд Монгол Улсын нэрийг төлөөлж “Мисс Монголиа” наадмын тэргүүн мисс, шилдэг загвар өмсөгч Д.Долгион оролцсон юм. Тэрбээр шилдэг 15 мисст шалгарч, Хонгконгийн томоохон загварын агентлагуудаас кинонд тоглох санал болон хамтран ажиллах санал авч зарим гэрээнд гарын үсэг зурсан байна.

Хуваалцах