Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Дэлхийн ард түмэн Монголыг энэ дуугаар л төсөөлдөг

Дундговь аймгийн Дэрэн сумын уугуул, Монгол Улсын хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин Н.Норовбанзад гэх гайхалтай уртын дуучны алдар нэртэй Монгол Улсын нэр хүнд үргэлж холбогддог.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Дэлхийн ард түмэн Монголыг энэ дуугаар л төсөөлдөг
Дэлхийн ард түмэн Монголыг энэ дуугаар л төсөөлдөг. Зураг: МҮОНРТ

Дундговь аймгийн Дэрэн сумын уугуул, Монгол Улсын хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин Н.Норовбанзад гэх гайхалтай уртын дуучны алдар нэртэй Монгол Улсын нэр хүнд үргэлж холбогддог. Түүний дуулсан “Уяхан замбуу тивийн наран” хэмээх дуугаар дэлхийн ард түмэн Монголыг төсөөлөн боддог гэнэ.

Тэрбээр энэхүү дуугаараа хүн зоноо уярааж, уртын дууны шуранхайг тал нутгийн тэнгэр дор эгшиглүүлэхийн сацуу тив алгасан зочилж, Монгол Улсаа сурталчилж явжээ.

Хуваалцах