Дэлхийн аварга дугуйчин эх орондоо ирлээ
Швейцарь Улсад болсон залуучуудын дугуйн ДАШТ-д түрүүлсэн “Алдар” спортын хорооны тамирчин, ОУХМ Б.Тэгшбаяр эх орондоо ирлээ. Тэрбээр Монгол Улсын дугуйн спортын түүхэнд анхны дэлхийн аваргаар тодроод байна.
Мэдээллийн алба

Түүнийг “Чингис хаан” олон улсын нисэх буудалд газардахад МДХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга З.Наран, “Алдар” спорт хорооны дасгалжуулагч Т.Төгөлдөр болон гэр бүлийнхэн нь угтав.
Тойрог замын, бөөн гараатай төрөлд түрүүлж, эх орныхоо нэрийг тив, дэлхийд дуурсгасан түүнд улам их амжилт хүсье.