Дэлхийн аварга Г.Болдбаатар, дасгалжуулагч Ш.Цэвэлмаа нар гавьяат боллоо
ОХУ-ын Челябинск хотноо болсон 2014 оны жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлсэн ОУХМ Г.Болдбаатар, Жүдо бөхийн үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Ш.Цэвэлмаа нар Монгол Улсын Еренхийлөгчийн зарлигаар Монгол Улсын гавьяат тамирчин, гавьяат дасгалжуулагч боллоо.
Мэдээллийн алба

Шигшээ багийн дасгалжуулагч Ш.Цэвэлмаагийн хувьд цагтаа “Женко” клубээр овоглон барилдаж явсан ба өнгөрсөн жил "Бөртэ чоно"-ын шилдэг дасгалжуулагчаар тодорч байсан юм. Тэрээр одоо Монгол Улсын жүдо бөхийн шигшээ багийн дасгалжуулагчийн хариуцлагатай нэр хүндтэй албыг хашиж, П.Лхамдэгд, дэлхийн аварга М.Уранцэцэг, Ц.Наранжаргал, А.Цолмон, Г.Саранзаяа зэрэг манай эмэгтэй шилдэг жүдочдыг дасгалжуулж байна.