Дэлхийн аварга Олимпийн аваргыг яллаа /Бичлэг/
"Рио 2016" зуны олимпийн наадмын эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд барилдаж буй МУ-ын гавьяат тамирчин Мөнхбатын Уранцэцэг дагах барилдаанд Бразилийн алдарт тамирчин Сара Менезестэй барилдаж, ялалт байгуулснаар хүрэл медалийн төлөө барилдах эрхтэй боллоо.
Мэдээллийн алба

Хоёр бөх өмнө нь дөрвөн удаа учраа таарч барилдаж байсан бөгөөд тус бүр хоёр удаа ялж байсан юм. Харин тав дахь удаагаа Рио 2016 олимпийн наадмын дэвжээнээ ийнхүү учраа тааран барилдлаа. Уранцэцэг маань сайхан барилдаж олимпийн аварга бөхийг нутгийнх нь дэвжээн дээр яллаа.