Дэлхийн аварга Ц.Амарбаясгалан Монголын боксын зөвлөлөөс албан ёсны батламжаа гарджээ
Нийтдээ 82 тулаанд орж, 70 ялалт байгуулснаас 23 удаа нокаутаар ялж байв. Ц.Амарбаясгалан мэргэжлийн боксын дүрэм, журмын дагуу бэлтгэл сургуулилтаа базааж, тэмцээнд оролцох хүсэлтэй байгаа юм.
Мэдээллийн алба

Кикбокс, мутайбоксын дэлхийн аварга Шинобү Ц.Амарбаясгалан Монголын боксын зөвлөлөөс албан ёсны батламжаа гардан авчээ.
Цогтоогийн Амарбаясгалан нь 1979 оны арваннэгдүгээр сарын 20-нд төрсөн. Кикбокс болон муайтай боксын мэргэжлийн тулааны тэмцээнд оролцож, дэлхийн аварга болж байсан юм.
Нийтдээ 82 тулаанд орж, 70 ялалт байгуулснаас 23 удаа нокаутаар ялж байв. Ц.Амарбаясгалан мэргэжлийн боксын дүрэм, журмын дагуу бэлтгэл сургуулилтаа базааж, тэмцээнд оролцох хүсэлтэй байгаа юм.
Тиймээс түүнийг мэргэжлийн боксоор амжилттай тулалдах эр зориг, хүч чадал, авхаалж самбаатай тамирчин мөн гэж Монголын боксын зөвлөлөөс үзэж байгаа аж.
Бэлтгэл, сургуулилтаа сайн хийж, мэргэжлийн боксоор тэмцээнд орж болохыг МБЗ-өөс батламжилсныг тус холбооны ерөнхийлөгч Т.Заншир гардуулжээ.


















