Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Дэлхийн аваргаас Г.Угалзцэцэг алтан медаль хүртлээ

Тайландын Бангкок хотноо болсон долоо дахь удаагийн бодибилдинг, фитнессийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн боллоо. Манай тамирчдаас эмэгтэйчүүдийн атлетик бие бялдар ангилалд Г.Угалзцэцэг алтан медаль хүртэж, дэлхийн аварга цолыг анх удаа хүртлээ.

Б.
Б.Батхолбоо

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Дэлхийн аваргаас Г.Угалзцэцэг алтан медаль хүртлээ
Дэлхийн аваргаас Г.Угалзцэцэг алтан медаль хүртлээ. Зураг: МҮОНРТ

Тайландын Бангкок хотноо долоо дахь удаагийн бодибилдинг, фитнессийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн боллоо. Манай тамирчдаас эмэгтэйчүүдийн атлетик бие бялдар ангилалд Г.Угалзцэцэг алтан медаль хүртэж, дэлхийн аварга цолыг анх удаа хүртлээ. Мөн энэ ангилалд Г.Гансаруул хүрэл медаль хүртэв.

Харин эрэгтэйчүүдийн мастер бодибилдингийн /40-49 нас/ ангилалд Л.Баянхүү мөнгөн медаль авлаа. 2010 оны Монголын мистер Л.Баянхүү дэлхийн шилдгүүдтэй өрсөлдөж, мөнгөн медаль хүртсэн. Мөн эмэгтэй модель бие бялдар 55 кг-ын ангилалд Ч.Мянганбилэг шагналт IV байр эзлэв.

Энэ удаагийн ДАШТ-д Монгол Улсаа төлөөлөн 16 тамирчин, дөрвөн албаны хүний бүрэлдэхүүнтэй оролцож, дэлхийн аварга, мөнгө, хүрэл медаль, IV байр тус бүр нэгийг хүртэж, түүхэн амжилт үзүүллээ.

Энэ удаагийн бодибилдинг, фитнессийн ДАШТ Тайландын Бангкок хотноо өнөөдөр өндөрлөж байна.

Хуваалцах