Дэлхийн аваргад зодоглох чөлөөт бөхийн тамирчид тодорлоо
Манай улсаас чөлөөт бөхийн залуучуудын дэлхийн аваргын тэмцээнд зодоглох тамирчид тодорлоо.
Мэдээллийн алба

Манай улсаас чөлөөт бөхийн залуучуудын дэлхийн аваргын тэмцээнд зодоглох тамирчид тодорлоо.
Энэ сарын 13-18-ны өдрүүдэд Болгарын нийслэл Софи хотноо болох уг тэмцээнд 18-20 насны залуу тамирчид өрсөлдөх бөгөөд нийт найман жингийнтөрөлд барилдах юм.
Тус тэмцээнийг олон улсын нэгдүгээр зэрэглэлийн шүүгчид шүүн явуулахаар тогтсон бөгөөд энэ шалгуурын дагуу манай улсаас олимпийн зэрэглэлийн шүүгч Б.Төмөрбаатар тэмцээний шүүх бүрэлдэхүүнд багтан ажиллана.
Залуучуудын ДАШТ-д зодоглох Монголын багийн бүрэлдэхүүн
ЭРЭГТЭЙ:
50 кг: С.Бат-Амгалан
60 кг: Б.Номин
66 кг: Э.Тэмүүжин
74 кг: Б.Өлзийсайхан
84 кг: Б.Нямбаяр
96 кг: Э.Төгөлдөр
120 кг: Э.Оюунболд
ЭМЭГТЭЙ:
44 кг: Г.Мөнхцэцэг
48 кг: А.Цэндсүрэн
51 кг: Э.Даваачимэг
55 кг: П.Орхон
59 кг: С.Цэрэнчимэд
63 кг: Б.Нямгэрэл
67 кг: Б.Золзаяа


















