Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

"Дэлхийн авьяаслаг мисс"-ийн тэмцээнээс Монгол бүсгүй дэд байр хүртлээ

Өмнөд Солонгосын Сөүл хотноо өнгөрсөн сарын 26-наас энэ сарын 13-ны хооронд зохион байгуулагдсан “Miss Supertalent Of The World” буюу "Дэлхийн авъяаслаг мисс"-ийн тэмцээнд эх орноо төлөөлөн оролцосн “Шилмэл загвар” агентлагийн модель, мисс А.Сайхантамир "Дэд байр"-ын шагналыг хүртсэн байна.

О.
О.Шинэтуяа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Дэлхийн авьяаслаг мисс"-ийн тэмцээнээс Монгол бүсгүй дэд байр хүртлээ
"Дэлхийн авьяаслаг мисс"-ийн тэмцээнээс Монгол бүсгүй дэд байр хүртлээ. Зураг: МҮОНРТ

Өмнөд Солонгосын Сөүл хотноо өнгөрсөн сарын 26-наас энэ сарын 13-ны хооронд зохион байгуулагдсан “Miss Supertalent Of The World” буюу "Дэлхийн авъяаслаг мисс"-ийн тэмцээнд эх орноо төлөөлөн оролцсон “Шилмэл загвар” агентлагийн модель, мисс А.Сайхантамир "Дэд байр"-ын шагналыг хүртсэн байна.

40 гаруй улсын мисс оролцсон тус тэмцээнээс А.Сайхантамир монгол уртын дуу, үндэсний ёочин хөгжмийн үзүүлбэрүүдээр оролцсон бөгөөд эдгээр нь шүүгчдээс хамгийн өндөр үнэлгээг авчээ.

Тэмцээний тэргүүн байранд Чех улсын мисс тодорсон бол гутгаар байранд Пакистаны мисс орсон байна. "Дэд байр"-ын эзэн мисс А.Сайхантамир нь “Буриадын мисс” тэмцээний тэргүүн байр, “Манжуурын мисс” тэмцээний гуравдугаар байрт шалгарч үндэсний хувцас болон тусгай шагналыг хүртсэн юм. Мөн БНХАУ-ын Шанхай хотод зохиогдсон “Miss model of the world” тэмцээний авьяаслаг миссээр шалгарч шилдэг 10 оролцогчоор тодорсноос гадна Монголын хувцас загварын тэргүүн наадам “Гоёл 2016” наадмын дэд байрын эзэн болж шилдэг загвар өмсөгчөөр шалгарч байжээ.

Түүнчлэн тус тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож буй миссүүд нь өөр өөрийн гэсэн авъяас билэгтэй оролцогчид байдаг бөгөөд манай орны оролцогчийн хувьд ёочин хөгжмөөр 14 жил хичээллэсэн өндөр ур чадвартай нэгэн ажээ.

Хуваалцах