Дэлхийн бадминтоны холбоо гишүүдээ өөрчилжээ
Тус холбооны удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд шинээр орж буй хүмүүс нь Tang Jiu Hong, Moosa Nashid, Battushig Batbold, Danlami Zama Sanchi, Emma Mason, Robbert de Kock, Khunying Patama Leeswadtrakul нар юм.
Мэдээллийн алба

Дэлхийн бадминтоны холбоо нь Австралийн “Gold Coast”-д болсон жилийн ээлжит хуралдаанаар зөвлөлийн долоон гишүүнийг шинээр, 11 гишүүнийг улируулан дахин сонгов.
Тус холбооны удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд шинээр орж буй хүмүүс нь Tang Jiu Hong, Moosa Nashid, Battushig Batbold, Danlami Zama Sanchi, Emma Mason, Robbert de Kock, Khunying Patama Leeswadtrakul нар юм.
Дахин дөрвөн жил ажиллахаар улиран сонгогдсон хүмүүс нь Wayne Somers, Nora Perry, Etienne Thobois, Jassem Kanso, Lim Teong Kiat, Nigel Skelt, Sergey Shakhray, Ng Yoke Weng, Peter Tarcala, David Cabello, Chipo Zumburani нар аж.
Дэлхийн Бадминтоны холбооны дэргэд ажиллах 27 гишүүнтэй баг бүрэлдэхүүний 18 нь зөвлөлийн гишүүд, Дэлхийн Бадминтоны Холбооны Ерөнхийлөгчөөр Poul-Erik Høyer, Дэд ерөнхийлөгчөөр Gustavo Salazar Delgado болон пара бадминтоны холбооны Дэд ерөнхийлөгчөөр Paul Kurzo нарыг хуралдаанаар санал нэгтэй баталлаа. Үлдсэн зургаан суудалд таван тивийн дэд ерөнхийлөгч болон тамирчдын Комиссын дарга нарыг томилох юм байна.


















