Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Дэлхийн болон сансрын цаг уурыг судлах “Icon” төхөөрөмжийг хөөргөнө

Америкийн Сансар судлалын агентлаг болох Icon нэртэй сансрын судалгааны төхөөрөмжийг удахгүй хөөргөх юм байна. Энэ сансрын хөлгийн гол даалгавар нь дэлхийн болон сансрын цаг уурын уулзах бүсийг тодорхойлох юм.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Дэлхийн болон сансрын цаг уурыг судлах “Icon” төхөөрөмжийг хөөргөнө
Дэлхийн болон сансрын цаг уурыг судлах “Icon” төхөөрөмжийг хөөргөнө. Зураг: МҮОНРТ

Америкийн Сансар судлалын агентлаг болох Icon нэртэй сансрын судалгааны төхөөрөмжийг удахгүй хөөргөх юм байна. Энэ сансрын хөлгийн гол даалгавар нь дэлхийн болон сансрын цаг уурын уулзах бүсийг тодорхойлох юм.

Icon судалгааны төхөөрөмжийг Флорида мужаас пүрэв гарагийн оройн 9 цаг 30 минутаас хөөргөхөөр төлөвлөж байгаа юм. Энэ сансрын хөлгийг өнгөрсөн 11-р сард хөөргөхөөр анх төлөвлөж байсан ч техникийн асуудалтай холбоотойгоор хойшлуулсан юм. Icon-ыг Пегасус ЭКС ЭЛ пуужинд суурилуулж сансарт гаргах юм. Icon-ны гол даалгавар бол дэлхийн цаг уур болон сансрын цаг уурын уулзах заагийг тодорхойлж, тогтоох юм байна.

Энэ сансрын хөлгийг ахлах шинжээч Томас Иммел олон жилийн шаргуу хөдөлмөрийн үр дүнд бий болсон сансрын судалгааны хөлгийг хөөргөж, судалгааны бага, төхөөрөмжүүдийг ажиллуулж эхлүүлэхийг тэсэн ядан хүлээж байгаагаа хэлжээ. Икон дэлхийн гадаргаас 350 милийн өндөрт гарч дээд агаарын мандлыг ойроос судална.

Мөн энэ сансрын төхөөрөмж бичил тоосонцруудыг хэмжиж, тэдний хөдөлгөөнийг тодорхойлох юм. Ионосфер гэж нэрлэгддэг дэлхийн болон сансрын агаарын мандлын нийлдэг хэсгийг судлах тийм ч амар биш юм байна. Учир нь энэ бүс агаарын бөмбөлгөөс хэт өндөр бол хиймэл дагуулуудын хувьд хэтэрхий нам бүс юм. Харин НАСА дээд агаар мандалт судалгаа явуулахад тусгайлан зориулагдсан бүтээгдсэн судалгааны төхөөрөмжийг удахгүй хөөргөх нь ээ.

Хуваалцах