Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Дэлхийн бүжигчдийн баяр тохиолоо

Дэлхийн бүжигчдийн баяр энэ сарын долоонд тохиолоо. Энэ баярыг тохиолдуулан Дорноговь аймгийн “Саран хөхөө” театрын бүжигчид болон өсвөр насны бүжигчдийн багийн жагсаал аймгийн Хүүхдийн ордноос төв замаар “Саранхөхөө” театрын урд талбай хүртэл үргэлжилж чөлөөлт үзүүлбэр үзүүллээ.

Б.
Б.Жамбалдорж

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Дэлхийн бүжигчдийн баяр тохиолоо
Дэлхийн бүжигчдийн баяр тохиолоо. Зураг: МҮОНРТ

Дэлхийн бүжигчдийн баяр энэ сарын долоонд тохиолоо. Энэ баярыг тохиолдуулан Дорноговь аймгийн “Саран хөхөө” театрын бүжигчид болон өсвөр насны бүжигчдийн багийн жагсаал аймгийн Хүүхдийн ордноос төв замаар “Саранхөхөө” театрын урд талбай хүртэл үргэлжилж чөлөөлт үзүүлбэр үзүүллээ.

Тус театрын бүжгийн анги 2013 онд зохиогдсон зүүн бүсийн аймгуудын мэргэжлийн бүжигчдийн уралдаанд дэд, энэ онд Хэнтий аймагт зохиогдсон зүүн бүсийн аймгуудын цөөхүүл гоцлол бүжигчдийн уралдаанд гуравдугаар байр, 2005 онд зүүн бүсийн аймгуудын Сэвжидийн нэрэмжит шилдэг бүжиг дэглээчдийн уралдаанаас Соёлын тэргүүний ажилтан Г.Алдар “Шинэ Монгол” бүжгээр шилдэг бүжиг дэглээчийн шагналыг хүртэж байжээ.

Хуваалцах