Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Дэлхийн бөхийн холбоо нэгэн түүхэн шийдвэрийг гаргалаа

UWW буюу Дэлхийн бөхийн холбоо нэгэн түүхэн шийдвэрийг гаргалаа. Энэ нь 2015 оны ДАШТ-ий финалд хүч үзсэн хоёр бөхийг Рио-2016 олимпийн наадамд сугалаагаар салгах юм.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Дэлхийн бөхийн холбоо нэгэн түүхэн шийдвэрийг гаргалаа
Дэлхийн бөхийн холбоо нэгэн түүхэн шийдвэрийг гаргалаа. Зураг: МҮОНРТ

UWW буюу Дэлхийн бөхийн холбоо нэгэн түүхэн шийдвэрийг гаргалаа. Энэ нь 2015 оны ДАШТ-ий финалд хүч үзсэн хоёр бөхийг Рио-2016 олимпийн наадамд сугалаагаар салгах юм. Энэхүү шийдвэрээ Олон Улсын олимпийн хороотой зөвшилцсөний дагуу өөрийн Гүйцэтгэх хорооны гишүүдийн саналыг тусгаснаар гаргажээ.

Өөрөөр хэлбэл эрэгтэй 74 кг-д Риогийн дэвжээнд АНУ-ын Жордан Барроуз, Монголын Пүрэвжавын Өнөрбат нар өөр зоонд орж барилдана гэсэн үг. Барроуз нь сугалааны дээд хэсэгт шууд бичигдэж, П.Өнөрбат автоматаар доод хэсэгт орно. Ингэснээр тэд бүх өрсөлдөгчөө ялсаар хоёр талаас финалд уулзах боломж бүрдэж байна.

Харин тухайн бөх өөрийн орноос шалгарч чадаагүй тохиолдолд олимпод орлож ирэх бөхөд нь энэ сугалаа хамааралгүй гэнэ.

Хуваалцах